Жүжигчин Т.Хулан хуримаа хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.04.21-нд нийтлэгдсэн

Жүжигчин Т.Хулан хуримаа хийнэ

Залуу жүжигчин Т.Хулан тун удахгүй хуримаа хийх гэнэ. “Сарны нулимс” олон ангит киногоор үзэгчдийн танил болсон авьяаслаг бүсгүй өдгөө Улсын Драмын эрдмийн театрын урдаа барьдаг жүжигчдийн нэг юм. Т.Хулангийн хувьд энэ онд нээлтээ хийсэн “Хайрын рекорд” кинонд гол дүр бүтээсэн бөгөөд түүний сүйт залуу найруулагчаар нь ажилласан юм. “Go” студийн захирал Д.Галбаяр хайрт бүсгүйгээ киноныхоо нээлт дээр хамтран тоглосон жүжигчин Э.Мөнхтөртэй хуурамч хуримын ёслол хийлгэж байсан удаатай. Тэгвэл энэ удаад Т.Хулан, Д.Галбаяр хоёр өөрсдийн хуримын ёслолоо хийхээр бэлтгэл ажилдаа орсон сурагтай. Хосууд энэ зун хуримаа хийж магадгүй гэнэ.
М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж