Эссьен энэ улирлын тоглолтыг өнжинө

Хуучирсан мэдээ: 2010.04.21-нд нийтлэгдсэн

Эссьен энэ улирлын тоглолтыг өнжинө

Ганын шигшээ болон Английн премьер лигийн Челси багийн хагас хамгаалагч Майкл Эссьен энэ улиралд дахин хөлбөмбөгийн талбайд гарахгүй болжээ. Аваргуудын лигийн хүрээнд өнгөрсөн оны 12-р сард Киприйн АПОЭЛ багтай тоглож байхдаа Эссьен анх гэмтэл авсан бөгөөд гэмтлээс эргэн ирсэн даруйдаа Африкийн цомын тэмцээнд Ганын шигшээг төлөөлж байхдаа өвдгөө гэмтээснээс хойш гурван сар орчим талбайд гараагүй юм. 27 настай Гана хагас хамгаалагчийг эмч нар 4-р сарын 25-нд эргэж талбайд гарахыг нь зөвшөөрөөд байсан ч Эссьений гэмтэл санасныг бодоход удаан эдгэж байгаа учраас энэ улирлын тоглолтыг өнжихөөр болсон байна. Чэлсигийн хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ “Нэгэнт гэмтэл нь удан эдгэрч байгаа учраас бид Эссьенийг дахин тоглолтод оролцуулахгүй гэж шийдсэн. Тэр уг нь манай багт яг одоо үнэхээр хэрэгтэй байсан юм” гэж ярьжээ. Одоо Челси багийн хувьд английн прэмьерлигийн аваргын төлөө шийдвэрлэх гурван тоглолтыг хийх бөгөөд Сток, Ливэрпүүл, Уиган багтай хийх тоглолтод заавал хожих шаардлагатай. Мөн Портсмуттай Уэмбли цэнгэлдэхэд хийх ФА Капын шигшээ тоглолт ч тэднийг хүлээж байгаа. Харин Эссьений хувьд удахгүй эхлэх ДАШТ-д Ганын багтаа тоглохын тулд үргэлжлүүлэн эмнэлэгээр эргэлдэх аж.
   
Score studio.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж