Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар бэлтгэж байгаа Өмнөд Африкын хөлбөмбөгийн шигшээ багийнхан Германы Франкфурт хотноо ирээд байна. Тэд маргааш Хойд Солонгосын шигшээтэй нөхөрсөг тоглолт хийхээр зэхэж байгаа аж. Өмнө нь Хойд Солонгосын шигшээ Испанид байрлах өөрсдийн бэлтгэлийн баазад Өмнөд Африкийн багтай тоглохыг хүсэж байсан ч бодлоо өөрчлөн Германд иржээ. Өмнөд Африкчууд тоглолтынхоо дараа Хятадын шигшээтэй нөхөрсөг тоглолт хийх хуваарьтай юм байна. Харин Эстонийн багтай нөхөрсөг тоглолтын цувралаа үргэлжлүүлэхийг хүссэн ч тэд ирж чадахгүйгээ мэдэгдсэн байна. Ямартай ч дөрөвдүгээр сарыг дуустал Германы бэлтгэлийн бааз дээр байрлах хугацаандаа топ хэмжээний 2 ч улстай нөхөрсөгөөр уулзах гэж байгаадаа баяртай байна гэж Өмнөд Африкын дасгалжуулагч Карлос Алберто Пэррэйра мэдэгдлээ. Дэлхийн аварга эхлэхээс өмнө ийнхүү зохион байгуулагч орны баг нөхөрсөг тоглот хэдэнтээ хийх бол хамгийн сүүлийнх нь 6-р сарын 5нд Иохансбург хотдоо Данийн шигшээг хүлээн авах юм байна.
Score studio.