
“Гадаадын тусламжтайгаар Иран 2015 он гэхэд АНУ-ын нутаг дэвсгэр хүрэх тив алгасан нисэх баллистик пуужинг бүтээн туршсан байх болно”” гэж илтгэлд өгүүлэв. Мөн Иран цөмийн зэвсэгтэй болох боломжийг өөртөө үлдээж байгааг тэнд бас тэмдэглэжээ. Иран өөрийн цөмийн байгууламжуудыг газарт нуун түүнийг довтолгооны хэрэгслээс хамгаалсан гэж АНУ-ын цэргийнхэн үзлээ. Гэхдээ Ираны арми бие бүрэлдэхүүнээр мэдэгдэхүйц сайн сургуулилалттай АНУ ба түүний холбоотны армийн эсрэг зогсож чадахгүй гэж илтгэлд бичсэн байв. Гэхдээ Ираны тусгай хүчнийхэн болон түр албан хаагчдын цэргийн анги нэгтгэлүүд том хүч болсоныг тэмдэглэжээ.
Дэлхийн хамтын нийгэмлэг Ираныг нууцаар цөмийн зэвсэг бүтээх зорилгоор ажиллаж байгаа гэж сэжиглэдэг. Өнгөрсөн хоёрдугаар сард Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад мэдэгдэхдээ Натанзе дэх уран баяжуулах үйлдвэрт ураны баяжуулалтыг 80 хувь хүртэл хийж чадна гэсэн билээ. Дөрөвдүгээр сард Иран уран баяжуулах шинэ төхөөрөмж туршсан нь тодорхой болсон юм.