
Адены буланд эргүүл хийж байсан АНУ-ын тэнгисийн цэргийн Farragut эсминец онгоц худалдааны хөлөгт халдсан далайн дээрэмчдийг зогсоосон боловч тавиад явуулжээ.Тайландын Thor Traveler онгоцноос аюулын дохио авсан цэргийн хөлөг онгоц нисдэг тэрэг хөөргөсөн ба тэнд ирсэн нисдэг тэрэгнээс буулгасан десантынхан дээрэмчдийн жижиг онгоцныхныг эрэгт буцахыг тушаан тавьж явуулсан гэнэ. Дээрэмчдийг яагаад бариагүй вэ гэсэн асуултад хөлөг онгоцны ахмад дээрээс авсан зааврын дагуу ажиллаж буйгаа хэлсэн байна.. Farragut нь Адены булангаар тээврийн хөлөг онгоцнуудыг дагалдан нэвтрүүлэхээр бий болгосон олон улсын флотын бүлэглэлд ордог. Гэхдээ олон улсын хамтын нийгэмлэг далайн дээрэмчидтай тэмцэх талаар олон чухал асуудлаа шийдээгүй байна. Тухайлбал, гэмт хэрэгтнүүдийг ямар оронд авчран ямар шүүхээр шүүх зэргийг орхигдуулжээ.
Ням гаригт Туркийн цэргийн хөлөг онгоц дээрэмчдийн хоёр катерийг зогсоон тэдний зэр зэвсэг, хэрэгслийг хурааж, дээрэмчдыг бариад онгоцнуудыг нь живүүлсэн тухай мэдээлж байв. Цэргийн хөлөг онгоцнууд Адены буланд эргүүл хийж байгаа ч Сомалийн далайн дээрэмчид сүүлийн сард 18 хөлөг онгоцыг барьцаанд авсан байна. Одоо тэдний барьцаанд 20 хөлөг онгоц, 300 орчим хүн байгаа ажээ.