
Дэлхийн зургаан удаагийн аварга Стив Дэвис, дэлхийн чансааны 16-д бичигдсэн Марк Кинг нарын англи снүүкэрчдийн тоглолт эхний шатны хамгийн сонирхолтой нь байлаа. Эхний фрэймд Марк Кинг ялалт байгуулсан ч 30 дахь дэлхийн аваргын тэмцээндээ оролцож байгаа Стив Дэвис дараагийн фрэймүүдэд хожин 6:4-өөр хошуучилж эхэлсэн байна. Харин өрсөлдөгчөөсөө 16 насаар дүү Марк Кинг дараагийн дөрвөн фрэймд хожсоноор 8:6-аар давамгайлж эхэлжээ. 15 дахь фрэймд Кинг хожиж яваад алдаа гаргасанаар санаачилга Стив Дэвисийн гарт бүрэн шилжсэн байна. Улмаар 52 настай Дэвис сүүлийн хоёр фрэймд 91 болон 70 оноог тус тус авсанаар 10:9-ийн харьцаатай хожин 2-р шатанд шалгарчээ. Стив Дэвис дараагийн шатанд дэлхийн аварга Жон Хиггинстэй оноолт таарсан байна.
Мөн Хятадын №1 снүүкэрч Дин Жунхуй,Английн Стюарт Питтмэнтэй эхний есөн фрэймийн тоглолтоо хийж 8:1-ийн харьцаатай хошуучлж байна. 23 настай Жунхуй одоо хоёр фрэйм хожиход л 1980 оноос хойш анх удаа английн тамирчинг эхний шатнаас мулталсан снүүкэрч болох аж.
Score studio.