
Манай оронд хөнгөн атлетикийн спортыг 1960 аад оноос эрчимтэй хөгжүүлж эхэлсэн билээ. Тэр цагаас хойш 50 иад жилийн нүүрийг үзээд байна. энэ жил ойгоо тэмдэглэх гэж байгаатай холбогдуулан тус ажлыг зохион явуулж байна.Уралдаан хөнгөн атлетикийн дасгалжуулагч, тамирчин, бүх шатны сургалтын байгууллагын багш, спорт сонирхогч, идвэхтэн нар оролцоно.
Монгол улсад хөнгөн атлетикийн спорт хөгжиж буй байдал, түүний өнөөгийн түвшин цаашид эрчимтэй хөгжүүлэх бодлого, шийдвэр арга зам болон шинэлэг санал, санаачилгуудыг шалгаруулан хэрэгжүүлэх зорилготойгоор уралдаанаа зарлаж байна.Уралдаанд оролцогчдын материалийг 2010оны 04 дүгээр сарын 25-ны хооронд mongoliansport@yahoo.comхаягааравна. Мөнөөрийн биеэр Монголын хөнгөн атлетикийн холбооны байранд хүлээн авна.Шалгарсан бүтээлүүдийг 2010оны 04 дүгээр сарын 30-ний дотор байр эзлүүлэн зарлана. Шагналыг 2010оны 05дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах Дэлхийн хөнгөн атлетикийн баярын өдрийг тэмдэглэх арга хэмжээний үеэр гардуулах юм байна
Т.Хишигбаяр.Score studio