Феррари багийн доторх өрсөлдөөн

Хуучирсан мэдээ: 2010.04.21-нд нийтлэгдсэн

Феррари багийн доторх өрсөлдөөн

Энэ сэдэв хүссэн хүсээгүй яригдах л байсан. Харин хэзээ яригдах вэ гэдэг хүлээлт л байсан болов уу. Улирлын өмнө сүүлийн жилүүдэд дэлхийн аварга болсон болоод дэлхийн аваргын ард жагсаж байсан топ нисгэгчид нэг багт орсон нь баг доторх өрсөлдөөн илүүтэй өрнөх нь гэсэн сэтгүүлчдийн таамаглал янз бүрээр хэрэгжиж байна.
Их Британийн залуус болох Баттон Хэмилтон нар тун эвтэй байж, ямартай ч үүнийхээ үр дүнд Шанхайд эхний байруудыг эзэлсэн. Ингэснээр тэдний хооронд тэргүүлэгчийн төлөөх харьцангүй гайгүй байна гэж хэлж болох ч Хэмилтон ер нь бухимдалтай байгааг ажихад асуудал цаашид өрнөлтэй байх бололтой. Гэвч энэ бол Ферраригийн 2 ын дэргэд бол энгийн асуудал.
Шанхайн гранпригийн үеэр питлэйнд ороход Алонсогийн зүгээс Массаг гүйцэж түрүүлсэн асуудал гарсан нь сэтгүүлчдийн үзгийг хурцлаад өгөх шиг боллоо. Феррари доторх өрсөлдөөний мэдээлэл нийтлэлүүд дээр нэмэгдээд Массагийн хийсэн мэдэгдэл гал дээр бүр тос нэмжээ. Ямартай ч тэр багийн эрх ашгийн төлөө хурдан хассан гэж байгаа нь Алонсо Массад ямар нэг байдлаар дарамт учруулсан нь үнэн болж байгаа юм. Гэхдээ энэ удаад аль аль нь төвийг сахиад асуудлыг хурцатгалгүй өнгөрөөж байна. Мэдээж дөнгөж эхлэл нь учраас ингэхээс ч өөр яахав. Цаашлаад Алонсогийн зүгээс ч ямар ч үйлдлүүд ирж болох бөгөөд үүний нэг тод жишээ нь Макларенд байхдаа хувийн амжилтыг илүүд үзэж аварга авах боломжтой байсан Хэмилтонд том саад учруулж байсан билээ.  
Мэргэжлийн аль ч спортод баг дотроо асуудалтай бол амжилт үзүүлдэггүй нь олон жишээнүүдээс харагдсан бичигдээгүй хууль гэж болох юм.
Score studio.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж