Шилдэг хамгаалан тоглогч Двайт Ховард

Хуучирсан мэдээ: 2010.04.21-нд нийтлэгдсэн

Шилдэг хамгаалан тоглогч Двайт Ховард

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны плэйоффын тоглолтууд сонирхолтой өрнөж байгаа энэ мөчид улирлын шилдгүүдийн нэрс эхнээсээ тодорч эхлэх болоод байна.
Шилдэг хамгаалан тоглогчийн шагналыг Орландо Мэжик багийн төвийн тоглогч Двайт Ховард 2 дахь жилээ дараалан хүртэж байна. Орон нутгийн цагаар өчигдөр 14 цагт шилдэг хамгаалан тоглогчийн шагналыг гардуулах хэвлэлийн хурал болжээ. Ийнхүү Двайт Ховард хоёр дахиа дээрх шагналыг хүртэж байна. Энэ улиралд самбараас бөмбөг авалт, блок шотоор лигийг тэргүүлсэн нь энэ шагналын авах хангалттай шалтгаан болж байгаа юм.
Түүнтэй энэ шагналд хамгийн ойр өрсөлдсөн нь Атланта Хокс багийн Жош Смит байж болох ч Двайт үнэхээр тасархай амжилттай байсан юм. Талбай дээр тоглолтын болоод статистик үзүүлэлтийн хувьд аль алинд нь илүү байв.
1000 самбараас бөмбөг авалтыг 2 улирал дараалан хийсэн, одоо дөнгөж 24 төвийн тоглогчийн өрнөл биш зөвхөн эхлэл гэдэг нь бүр гайхалтай байна. Ямартай ч Орландо Мэжикийнхэн шилдэг хамгаалан тоглогчтойгоор аваргын цомын төлөө дахин тэмцэх нь.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж