Өнөөдрийн цаг агаарын мэдээ

Хуучирсан мэдээ: 2010.04.21-нд нийтлэгдсэн

Өнөөдрийн цаг агаарын мэдээ

Өнөөдөр Улаанбаатарт багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи зүүнээс секундэд 4-9 метр. Өдөртөө дунджаар 8-10 градус дулаан байх ажээ.
Өглөөний 11.00 цагийн байдлаар агаарын температур 6 градус дулаан, харьцангуй чийгшил 34 хувь, агаарын даралт 877 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Өнөөдөр оройны 20 цагхүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө  1-6 градус, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:
Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр нойтон цас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр.  Дархадын хотгороор шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:
Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭН-БАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:
Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр нойтон цас орно. Салхи зүүнээс секундэд 6-11 метр, зөөлөн цасан шуурга шуурна. Шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 5-10 градус дулаан байна.

Эх сурвалж: www.tsag-agaar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж