
Өчигдөр болсон эхний өдрийн тэмцээний хамгийн сонирхолтой барилдаан 74 кг-ын аваргын алтан медалийн төлөө өрсөлдсөн Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, ОУХМ С.Ням-Очир нарын хооронд өрнөсөн бөгөөд энэ барилдаанд С.Ням-Очир өрсөлдөгчөө ялж, самбо бөхийн улсын аварга болсон байна. Тэмцээн өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Дор өчигдөр болсон эхний өдрийн тэмцээнээс медаль хүртсэн эрэгтэй тамирчдын нэрсийг нийтэллээ.
Тэмцээний медальтнууд:
Эрэгтэй:
63 кг:
Алт: Д.Төмөрхүлэг
Мөнгө: Ч.Болдбаатар
Хүрэл: Н.Дамланпүрэв
74 кг :
Алт: С.Ням-Очир /Хангарьд/
Мөнгө: Х.Цагаанбаатар /Эрч/
Хүрэл: О.Болд-Эрдэнэ /Хилчин/
Хүрэл: Г.Пүрэвдорж /Хүч/
90 кг:
Алт: Г.Ариун-эрдэнэ /Женко/
Мөнгө: Жанчив /Женко/
Хүрэл: Э. Энхбат /Хангарьд/
Хүрэл: Б.Тулга
+100 кг:
Алт:Н.Түвшинбаяр/Женко/
Мөнгө: Б.Сугаржаргал /Женко/
Хүрэл: Х.Мөнхбаатар /Хүч/
Хүрэл: Ганхүү