Мэргэжлийн талбайн теннисний “Их дуулга”-ын цуврал дөрвөн тэмцээний нэг болох алдарт “Уимбльдон” тэмцээн шагналын сангаа нэмэгдүүлэх шийдвэр гаргаснаар эрэгтэй болон эмэгтэй ганцаарчилсан төрөлд түрүүлсэн тамирчид аваргын цомоос гадна нэг сая фунт стерлинг буюу 1.53 сая ам.долларын мөнгөн шагнал хүртэх болжээ. Британийн фунт стерлингийн ам.доллар болон евротой харьцах ханш буурсан учир “All England Club”-ээс шагналын санг тус бүр 150 мянгаар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан байна. Ингэснээр тэмцээний нийт шагналын сан 13,725 сая фунт болсон нь өнгөрсөн жилтэй харьцуулахад 1,175 саяар өссөн хэмжээ юм.
2007 оноос эхлэн эрэгтэй болон эмэгтэй ганцаарчилсан төрөлд аваргалсан тамирчдын мөнгөн шагналын хэмжээг ижил болгосон бөгөөд энэ жилийн “Уимбльдон”-д түрүүлсэн эмэгтэй тамирчинд олгох нэг сая фунт стерлингийн шагнал нь найман жилийн өмнөхөөс даруй хоёр дахин илүү ажээ.

С.Цэлмэг