Байарн Мьюнхэний дасгалжуулагч асан Отмар Хицфэлд аюултай өрсөлдөгч Лионыг басч болохгүй гэдгийг багийнхандаа сэрэмжлүүлж байна. Өнөө шөнө Баваричууд өөрсдийн Аллиэнс Арэнад эхний тоглолтыг хийх юм. 2003-2004 оны улирал нэг хэсэгт хоорондоо таарч эхний тоглолтонд хожигдож, дараа нь тэнцэж байсны улмаас Хицфэлд ажлаасаа халагдаж, баг нь ч цааш өрсөлдөх итгэл найдвараа алдаж байсан юм. Мөн 2001 онд ч Лионы цэнгэлдэхэд зочлоод 3-0ээр бут ниргүүлж байсныг тэрээр дахин сануулж байна. Тиймээс өнөө шөнө нутаг дээрээ болох тоглолтонд зайлшгүй хожил авах хэрэгтэй хэмээн дасгалжуулагч асан Хицфэлд үзэж байна. Учир нь Францын баг талбай дээрээ тун сайн тоглодгийг тэр мэднэ. Харин хэрэв Францын багийг өнөө шөнийн тоглолтонд л хожиж чадах юм бол шигшээ тоглолтонд оролцохоор Мадридыг зорих зам зурайна гэж итгэж байгаа юм байна. Өчигдөр шөнийн тоглолтонд Барсэлонаг Интэр Миланчууд 3-1ээр хожсон тул хэрэв шигшээ тоглолтонд үлдээд Милантай таарвал боломж 50/50 хувьтай гэж Хицфэлд таамаглаж байна. Харин Барсэлонатай тунаж үлдвэл боломж багасна гэж тэр үзэж байна.
Score studio.