
19 дэх минутад Максуэллийн зүүн жигүүрээс хаясан дамжуулалтыг Педро чулуу болгосноор тооны харьцааг нээсэн. Удалгүй “Интер”-ийн Снейдер Диего Милитогийн дамжуулалтаар тооны харьцааг тэнцүүлсэн бөгөөд тоглолтын хоёрдугаар хагас эхэлсний дараахан Майкон гоолдож, багтаа давамгайлал авчирсан юм. Харин 61 дэх минутад Милито өөрөө гоол оруулснаар тооны харьцаа 3:1 болжээ.
Исланданд дэлбэрсэн галт уулын улмаас бий болсон үнсэн үүл Европ тивийн агаарын замд хүндрэл учруулж, ихэнх нислэг хойшлогдож, цуцлагдсан учир 1000 км замыг хоёр өдрийн турш аяллын автобусаар туулсан Каталоны баг ийнхүү ялагдал хүлээснээр ирэх долоо хоногт Ноу Кэмп цэнгэлдэхэд болох хариу тоглолтод өрсөлдөгчөө 2:0-ээр хожих ёстой болж байна.
Энэ үдэш Германы Мюнхен хотноо Аваргуудын лигийн хагас шигшээгийн “Лион” болон “Баейрн Мюнхен” нарын тоглолт болно.
С.Цэлмэг