Lady Gaga дизайнер Giorgio Armani-г сонгожээ

Хуучирсан мэдээ: 2010.04.21-нд нийтлэгдсэн

Lady Gaga дизайнер Giorgio Armani-г сонгожээ

Дуучин Lady Gaga “Monster Ball” нэртэй дэлхийн 131 хотод тоглох дэлхийг тойрсон аялан тоглолтынхоо тайзны хувцсаа Giorgio Armani загварын ордны дизайнеруудаар тусгайлан хийлгэжээ. Өвөрмөц хатагтайн таашаалд товгор мөртэй бие барьсан гялгар хүрэм, өрөөсөн ханцуйн дээрээ хавчны эффект бүхий хэсэг хэсгээс бүрдэх гялтганасан өнгөтэй бие барьсан хослол, анхаарал татам толины хэлтэрхийнээс бүтсэн геометр загвартай богино даашинз, газарт шүргэм урт лакан цув ихэд нийцэж байгаа гэнэ. Эдгээр бүх хувцаснуудаа Armani-гийн гутал, нүдний шилтэй хослуулах ажээ.

Ноён Giorgio Armani хэлэхдээ “Бид хаа ч явсан Lady Gaga-гийн дууг сонсдог. Бидний амьдарч буй өнөө цаг үеийн дуу хэмнэл юм. Түүний дуу зохиох гайхалтай авьяасаас гадна Gaga өөрөө орчин цагийн загварын чиг хандлагыг тодорхойлогч мөн” гэжээ.

Ноён Armani, Lady Gaga нар өмнө нь өнгөрөгч нэгдүгээр сард болж өнгөрсөн 52 дахь удаагийн Грэммийн наадамд хамтарч ажилласан ба тодруулбал, Gaga Грэммийн шагнал гардуулах ёслолд Giorgio Armani-гийн тусгайлан түүнд зориулж, урласан өвөрмөц даашинзаар гоёсон юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж