Их Британийн хатан хаан II Елизаветагийн (Queen Elizabeth II) төрсөн өдөр. Жилд хэрхэн хоёр удаа төрсөн өдрөө тэмдэглэх вэ гэсэн асуултад 1926 оны дөрөвдүгээр сарын 21-нд Лондон хотноо төрсөн II Елизавета хатан хаан л хариулж мэднэ. Нэгдсэн вант улсын иргэд хатан хааныхаа бас нэгэн төрсөн өдрийг зургадугаар сарын гурав дахь бямба гаригт дахин тэмдэглэсээр уджээ.
Бразилид энэ өдөр Тирадентисийн баярыг тэмдэглэдэг. XVIII зуунд тус орноос португаличуудыг хөөхөөр оролдсон баатрыгаа энэ баяраар хүндэтгэн дурсдаг. 1792 онд хуйвалдагчдын толгойлогч Тирадентисийг Рио-де-Жанейро хотын төв талбайд мөчлөн цаазалжээ. Үүнээс 100 жилийн дараа Бразили улс тусгаар тогтнолоо зарлаж, Тирадентисийг үндэсний баатар болгон өргөмжилжээ.
Нарийн бичгийн дарга нарын олон улсын өдөр (Secretary"s Day), Захиргааны ажилтнуудын мэргэжлийн баярын өдөр (Administrative Professionals Day) гэсэн баярыг 1952 оноос анх АНУ-д тэмдэглэж эхэлсэн байна. Нью-Йоркийн нийтлэгч Гарри Клемфусс (Harry F. Klemfuss) гэдэг хүний зүтгэлээр энэ баяр бий болжээ.
Уламжлал ёсоор энэ өдрийг захиргааны ажилтнуудын долоо хоногийн (Administrative Professionals Week) хүрээнд америкчууд тэмдэглэж иржээ.
Өдрийн ишлэл
* "Ab Urbe condita (Хот үндэслэгдснээс эхлэн)".
(домгоор МЭӨ 753 онд үндэслэгдсэн гэх Ром хотын он дарааллын бичгийн эхлэл)
Үйл явдал
1728 ОН. Нэгдүгээр Петр хаан нас барсны дараа балчир II Петр хааны дэргэдэх Оросын эрхийг барьж байсан Нууц зөвлөл 1725 онд Москва хотыг ерөнхий төлөвлөгөөгөөр барих Петр хааны зарлигийг хүчингүй болгожээ.
1960 ОН. Бразилийн шинэ нийслэлээр өмнөх Рио-де-Жанейро хотын оронд Бразилиа хот зарлагдлаа. 1956 онд тус орны шинэ нийслэлийн төслийг Ерөнхийлөгч батласан ба дөрвөн жилийн дараа огт хоосон газар шинэ хот босчээ. Нийслэлийг Бразилийн газар зүйн төвд байлгах зорилгоор үүнийг хийсэн байна. Нийслэлийг нүүлгэх санаа аль эрт XVIII зууны үед гарсан байв. 1822 онд тус орон тусгаар тогтнолоо зарласны дараа шинэ нийслэлийн нэр Бразилиа байна гэсэн яриа тэр үед сонсогдож эхэлсэн билээ.
1967 ОН. Парламентын сонгуулийн өмнөх улс төрийн тогтворгүй байдлыг ашиглан хурандаа Георгиос Пападопулосын удирдсан офицерүүд цэргийн эргэлт хийжээ. “Хар хурандаа нарын хунт” гэж нэрлэгдсэн цэргийн дэглэм 1974 он хүртэл засгийн эрхэнд байгаад Кипрын арлыг эзлэх гэсэн оролдлогын дараа унажээ.