
Гэхдээ ингэхийнхээ өмнө та өөрөөсөө дараах асуултуудыг асуугаад үзээрэй.
– Надад хэдий хэмжээний мөнгөн байгаа билээ?
– Ямар төрлийн автомашин миний хэрэгцээнд хамгийн сайн нийцэх вэ? Үүнд та хол замд явах уу, эсвэл зөвхөн хотын хөдөлгөөнд ганцаараа унах уу, ажлын журмаар авах гэж байна уу зэрэг дэд асуултад хариулт өгөх хэрэгтэй.
– Би хуучин машин авах уу, эсвэл шинэ машин авах уу гэдгээ шийдсэн биз дээ. Хүн бүр л анх автомашинтай болохдоо тэр нь цоо шинэ байгаасай гэж хүсдэг. Гэвч таны санхүүгийн бололцоо болон таны жолоочийн туршлага зэргээс хамаараад энэ бодол тань өөрчлөгдөж болно. Та магадгүй лизингийн тухай бодож байж магадгүй л юм. Танд гэж зөвлөхөд машиныг лизингээр авах хэрэггүй болов уу.
Та дээрх асуултуудад үнэн зөв хариулах аваас ямар үнэтэй, ямар төрлийн автомашин болон шинэ, хуучин алийг нь авахаа шийдсэн гэсэн үг. Ингээд та нэгэнт шийдвэрээ гаргасан бол түүндээ тааруулаад машин хайж эхэлнэ. Ингэхдээ та хэдий олон эх үүсвэрүүдээс хайж болох боловч хувь хүмүүсээс автомашин авахгүй байсан нь дээр. Хэдий хямд үнийн санал тавьдаг ч баталгаагүй бөгөөд эргээд хариуцлага тооцох хүнгүй болдог. Тиймээс та өөрөө эцэст нь их хэмжээний зарлага гаргах хэрэгтэй болно. Ингэхээр аль болох тодорхой компани эсвэл машины дилеруудыг сонговол дээр гэж зөвлөмөөр байна.
Та шийдвэр гаргахдаа дор хаяж 10 автомашин дотроос сонголтоо хийвэл зүгээр. Хэрэв та өөрт тань таалагдсан хуучин машин олсон бол тухайн машиныхаа бүрэн бүтэн байдал болон осолд орсон эсэх, эсвэл ямар нэг засвар хийгдсэн эсэхийг нягтлаарай.
Мөн хэрвээ та машин судалж байгаа ба худалдаж авах гэж буй бол хэн нэгэн туршлагатай хүнийг хамт дагуулж явах хэрэгтэй. Нэн ялангуяа хэрвээ хэрэглэсэн машин авах гэж буй бол энэ маш чухал юм. Түүнчлэн худалдаж авахаасаа өмнө машинаа унаж үзэх хэрэгтэй. Мэдээж хөгжмийг нь ажиллаж байгааг шалгах хэрэгтэй. Та харин машиныг унаж үзэж байхдаа хөгжмөө асаагаад хэрэггүй. Та энэ үед машин явах үед гарч байгаа ямар нэг дууг олж сонсох ёстой.
Мөн хаалга нь хаагдаж байна уу? Бүх хаймар дугуйнууд нь ижил хэжээний байна уу?
Хэрвээ та авах гэж буй машинаа шийдсэн бол дараа нь гэрээ хийж гарын үсэг зурах хэрэгтэй болно.
Энэ бол хамгийн чухал хэсэг юм. Хэрвээ та тодорхой компани эсвэл дилерээс авах гэж буй бол нэг их айх зүйлгүй ба тэд ийм зүйлдээр мэргэшсэн байдаг. Гэхдээ энэ нь гаргаж ирсэн цаасандээр нь шууд гарын үсэг зурчих гэсэн үг биш юм. Та хэрвээ гэрээ байгуулж, машин авах гэж буй бол тухайн дилер,хувь хүнийг баримт бичгийг таны хажууд үйлдэхийг санал болгох хэрэгтэй ба тухайн баримт бичгэндээр бичсэн зүйлийн талаар асууж шалгаахдаа бүү ичээрэй. Энэ нь таны ирээдүйд гарах асуудлуудаас хамгаалж байгаа хэрэг шүү дээ.
Мөн та хувь хүнээс машин худалдаж авах гэж буй бол тухайн хүнээс баталгаа хийлгэж авах хэрэгтэй ба ямар нэг эвдрэл гарсан үед хэрхэн асуудлыг шийдвэрлэх тухай тохиролцох хэрэгтэй.
Мэдээллийн эх сурвалж: tsahim.net