Г.Тэнгис хувийн ресторан нээлээ

Хуучирсан мэдээ: 2010.04.21-нд нийтлэгдсэн

Г.Тэнгис хувийн ресторан нээлээ

“Т цаг” нэвтрүүлгийн хөтлөгч, тогооч Г.Тэнгис рестораны бизнест өрсөлдөхөөр шийджээ. Түүний бэлтгэн хүргэдэг хоолны нэвтрүүлэг үзэгч, сонирхогч олонтой байдгийн адилаар Г.Тэнгисийн үүдээ нээгээд удаагүй байгаа итали ресторанаас зочдын хөл хөдөлгөөн тасрахгүй байгаа сурагтай.
Тогооч болох гараагаа Италиас эхэлсэн болоод ч тэрүү Г.Тэнгис “Venezia” ресторандаа жинхэнэ итали орчин бүрдүүлжээ. Хамгийн гол нь Г.Тэнгис өөрөө рестораныхаа ахлах тогоочоор ажиллаж, өөрийн гарын хоолоор зочдоо дайлах юм байна. Тогооч Г.Тэнгисийн итали ресторан I дөчин мянгатад буюу Их дэлгүүрийн зүүн талд байдгийг сануулъя.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж