Лондон хотноо энэ сарын 18-нд болж өнгөрсөн марафон гүйлтийн тэмцээнд амжилттай оролцож, Монгол Улсын нэрийг алтан медалийн индэр дээр дуудуулж чадсан Бат-Очирын Сэр-Од Лондонгоос мэндчилгээ ирүүлжээ.
Тэрбээр мэндчилгээндээ “Британи дахь гүйлтийн тэмцээн миний анхны марафон байлаа. Тэмцээнд оролцоход бүх талаар тусалсан Монголын хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Л.Болд болон холбооны нийт тамирчин, дасгалжуулагчдадаа баярласааа илэрхийлмээр байна. Энэ жил манай холбооны 50 жилийн ой тохиож байгаа. Хагас зуун жилийн түүхийг бүтээсэн холбооны түүхэн замналд миний хувьд энэ амжилтаараа бэлэг барьж чадлаа” гэсэн юм.
Тэрбээр 2 минут 19 сек 05 дойлын хурдтайгаар тэргүүн байранд шалгарсан юм . Brighton marathon тэмцээнд нийт 12 мянган тамирчин оролцсон бөгөөд нийт туулах замын урт 42 км байсан аж.
Г.Дарь