Олимп судлалын төвөөс сургалт явуулна

Хуучирсан мэдээ: 2010.04.20-нд нийтлэгдсэн

Олимп судлалын төвөөс сургалт явуулна

Монголын үндэсний олимпийн хорооны
дэргэдэх Олимп судлалын төвөөс ирэх пүрэв гаригт “ЕБС-ийн олимпийн
танхимын үйл ажиллагааг эрчимжүүлэх арга зам” сэдэвт нийслэлийн
дүүргүүдийн ЕБС-ийн дэргэдэх олимпийн танхимын арга зүйчдийн сургалт,
семинарыг зохион байгуулах ажээ. Семинарын үеэр МҮОХ-ны ерөнхийлөгч,
доктор Д.Загдсүрэн “Олимпизм-спортын анагаах ухаан” сэдвээр, МҮОХ-ны
ОСТөвийн захирал Ж.Баасанхүү “Ерөнхий боловсролын сургуулийн дэргэдэх
Олимпийн танхимын үйл ажиллагааг зохион байгуулах арга зам”  сэдвээр
илтгэл тавих юм байна.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж