Үйлдвэржүүлэх бодлогын зөвлөл хуралдана

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

Үйлдвэржүүлэх бодлогын зөвлөл хуралдана

“Монгол Улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг уялдуулан зохион байгуулах үүрэг бүхий “Үйлдвэржүүлэх бодлогын зөвлөл”-ийн ээлжит хуралдаан өнөөдөр Төрийн ордонд болох ажээ. Уг хурлыг  Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг удирдах бөгөөд холбогдох яам, агентлагийн удирдлагууд оролцоно. Түүнчлэн өнөөдөр 14.30 цагт  “Монгол улсад цахим худалдан авах ажиллагааг нэвтрүүлэх төсөл”-ийн танилцуулга ёслол  Чингис зочид буудалд болно. Уг төслийг Монгол Улсын Сангийн яам  БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг /КОЙКА/-тай хамтран хэрэгжүүлж буй юм.

 Д.Цээнэ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж