“Ванкувер-2010” өвлийн XXI олимпийн наадам эхлэхийн өмнөх бэлтгэлийн үеэр нас барсан Гүржийн чаргачин Нодар Кумариташвилигийн үхлийн шалтгааныг Олон улсын чаргын холбооноос тайлбарлахдаа уралдааны зам байх ёстой хэмжээнээс дэндүү хурдан байсантай холбон тайлбарлажээ. Олон улсын чарганы холбооны мэдэгдсэнээр уралдааны замын дээд хурд 136 км/цаг байх ёстой боловч Канадын мөсөн замд бүртгэгдсэн дээд хурд нь 153.98 км/цаг байжээ. Гэхдээ энэ нь Кумариташвили үхлийн цорын ганц шалтгаан биш юм. Тэрээр Ванкуверийн олимпийн наадмын нээлтийн ажиллагаа эхлэхээс ердөө хэдхэн цагийн өмнө Whistler Sliding Centre-д осолдож, харамсалтайгаар амьсгал хураасан билээ.1975 оноос хойш чаргын спортын түүхэнд ийм аймшигт хар мөр үлдээсэн хэрэг гараагүй юм.
Кумариташвилигийн үхлийн шалтгааны тухайд Олон улсын чаргын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Свен Ромстад “Нодарт тохиолдсон энэ харамсалтай явдал бол урьдчилан тооцоолж боломгүй гэнэтийн осол байсан. Хэргийн мөн чанарт нэвтэрч ажилласны эцэст бид түүний үхэлд олон талын шалтгаан бий гэж дүгнэлээ. Олон улсын чаргын холбоо цаашид ийм төрлийн эмгэнэлт явдал гаргахгүй байх тал дээр бүх төрлийн арга хэмжээг авч ажиллах болно” гэжээ.
С.Цэлмэг