Хятад бол европын аврагч биш

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

Хятад бол европын аврагч биш

Bloomberg: БНХАУ Евро­пын эдийн засгийн ирээдүйд санаа зовж байна. Гэхдээ еврог өрийн хямралаас гаргахын тулд Хятад хэр хол явахад бэлэн бол? Тийм ч их биш.

Хятад улс Грек болон Испанийн бондыг худалдан авахаар болсон бөгөөд худал­даа, хөрөнгө оруулалтын асуу­далтай байгаа Португалид сан­хүүгийн тусламж өгөхөд бэлэн гэсэн мэдэгдэл хийж бай­на. Мэдээж Европ бол Хята­дын экспортын гол зах зээл.

“Бид Европын санхүүгийн зах зээл болон еврод бүрэн итгэлтэй байгаа. Бид энд урт хугацааны турш байх болно. Хятад улс нь Европын урт хугацааны, найдвартай хөрөнгө оруулагч байсаар ирсэн” гэж БНХАУ-ын төв банк болох Ардын банкны орлогч захирал И Ган энэ сарын эхээр Лондонд хэлсэн билээ. Хэдийгээр еврод тус­лах дохиог өгч байгаа ч энэ худалдан авалт нь ердөө бэлгэдлийн чанартай байх юм. Их хэмжээний бонд худалдан авахгүй төдийгүй ямар нэг байдлаар нэмэгдэх ч үгүй. Бэлэн мөнгөөр ангаж байгаа Европын бонд худалдан авч, хөрөнгө оруулалтын томоохон хэлэлцээрүүд хийх замаар Хятад улс найзын тоогоо нэмэг­дүүлж, гүүр барихыг оролдож байгаа юм. БНХАУ нь Европын холбооноос өөрий­гөө зах зээлийн эдийн засагтай гэж таниулахыг хүсч байгаа. Харин зах зээлийн эдийн засагт улс гэдгийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд Евро­пын орнуудын зүгээс Хятадаас авч буй бараа бүтээгдэхүүний импортын талаарх Европын хол­бооны зарим хоригийг  цуц­лахаас өөр аргагүй байдалд хү­рэх юм.

Бонд худалдан авч бай­гаа нь хоёр талдаа иртэй хутга гэсэн үг. Олон хүн Хята­дыг өөрийн ам.долларын хадга­ламжаа өөрчлөхийн тулд евро худалдан авч байгаа гэ­дэг. Гэхдээ Хятадад асуудал байна: Хятадын эзэмшиж буй үнэт цаас нь ам.долларыг юанийн эсрэг дэмжиж байгаа. Юань бол Хятадын удирдлага экспор­тоо нэмэгдүүлэх зорил­гоор хэт доогуур ханштай барьж буй мөнгөн тэмдэгт гэгд­дэг. Тэгэхээр ам.долларын нөө­цөө багасгана гэдэг юанийн ханшийг улам бүр нэмэг­дүүлэх юм. Харин АНУ-ын төв банк болох “Federal Reserve” QE хөтөлбөрийн хоёр дахь шатыг танилцуулж, хан­­шид нөлөөлөхийг оролдож байгаа.

Еврогийн талаарх бол­гоомжлол хэдийнэ муу байдал­­тай байгаа. Европын энэ оны эдийн засгийн төлөвт муу­гаар нөлөөлнө. Европын ком­мисс 2011 онд Европын эдийн засгийн өсөлт 1,5 хувь бай­на гэж тооцоолсон нь 2010 оны өсөлтөөс ч бага юм. Одоо энэ бүсийн эдийн засгийг хөдөлгөж байгаа гол хүч нь Герман улс. Харин бусад орнуудын уналт байдал үргэлжлэхээр байгаа аж.

Хятад улсын хувьд АНУ-аас эхэлж, Европт “халд­варласан” санхүү, эдийн зас­гийн хямралд өртөөгүй. Хям­рал оргил цэгтээ  хүрэхэд л бага зэрэг буурсан юм. Гэх­дээ Европ руу хийх экс­­порт багасах явдал хэсэг­тээ үргэлжлэх болно гэд­гийг хүлээн зөвшөөрөх шаардла­­гатай болж байх шиг. Европын Засгийн газрууд хүчтэй арга хэмжээ авч байгааг дагаад дотоодын эрэлт нэмэгдэх хандлагатай байгаа нь импортыг нэмэгдүүлэх юм. Саяхан Олон улсын валютын сан­гаас хийсэн судалгаанаас харахад банк болон сан­хүүгийн хямралын дараа хохир­сон орнуудын импорт хэ­вийн хэмжээнд хүртэл 10 жил шаардлагатай гэсэн юм. 2009 онд Хятадаас худалдан авсан бараа бүтээгдэхүүний хэмжээ 214 тэрбум евро болж багассан билээ. Өмнөх гурван жилийн турш жилд дунджаар 18 хувиар өсч байсан импор­тын хэмжээ эсрэгээрээ 18 хувиар буурсан юм. Гэхдээ  2010 оны Хятадаас авах импор­тын хэмжээ дахин өсч, эхний арван сарын байдлаар 31 хувиар нэмэгдсэн байлаа. Энэ сэргэлт хэсэгхэн зуурынх байх магадлалтай. Дэлхийн банк­ны саяхан гаргасан дүгнэлтээс харахад хямрал хөг­жингүй орнуудыг эдийн зас­гийн өсөлтийн төлөвийг багасгахад хүргэсэн байгаа. Ингэс­нээр Хятад мэт экспорт дээр тулгуурласан орнуудад таа­гүй нөхцөл үүсгэх юм.

Хятадын аж үйлдвэр­лэлийн загвар нь Европтой хийсэн худалдааны харьцаатай хол­боотой байдаг. Хэдийгээр одоо Хятад улс урьд өмнөх­тэйгээ харьцуулахад “iPаd” зэрэг нэлээд нарийн, сайн чанарын бүтээгдэхүүн экс­пор­толж байгаа ч өөрөө тех­нологийг нь эзэмшдэггүй. Тус улсын үйлдвэрүүд зөвхөн эцсийн бүтээгдэхүүнийг уг­сарч, дахин экспортолдог билээ. Ингэхэд олон сая хү­нийг ажлын байраар хангаж байгаа томоохон үйлдвэрүүд хэрэгтэй байдаг тул Хятадын Засгийн газар дуртай байдаг юм. Сүүлийн үед Хятад улс ажилчдын цалинг нэмж, технологийн тал дээр илүү өрсөл­дөх чадвартай болж бай­гаа гэж хэвлэл мэдээллээр шуугиж байгаа ч энэ улсад илүү өргөн хүрээг хамарсан аж үйлдвэрийн бодлого дутагдаж байна. Нийт ажиллах хүчний тавны хоёр нь хөдөө орон нутагт байдаг бөгөөд үйлдвэр зэрэг илүү сайн ажилд орохын тулд нүүх хэрэгтэй болдог. Тэгэхээр ийм төрлийн том хөрөнгө оруулалтыг Хятадад үйл ажиллагаа эрхэлж буй гадаадын компаниудын тус­ламж­тай л хийх боломжтой. Өмнөд Солонгос, Япон, Тайванийн компаниуд Евро­пынхоос илүүтэй Хятадад хөрөнгө оруулах байх. Гэхдээ Азийн хөрөнгө оруулалтууд нь мөн л баруун руу угсарсан бүтээгдэхүүнийг дахин экспортлох болно. Хэрэвзээ Европын дотоодын эрэлт буурвал Хятад руу хийгдэх гадаад хөрөнгө оруулалт мөн л багасна.

Хатуу боловч эдгээр бодит байдал нь Хятадад тол­гойны өвчин болж байгуу тул сүүлийн үед Европ руу ин­гэтлээ хандаж байгаа. Гэхдээ яг одоогийн байдлаар Хятад улс ам.доллараасаа хагацах чадахгүй. Тэгэхээр Европын эрх баригчид Бээжингийн зүгээс еврод туслах гэж байгаа бэлгэдлийн чанартай үйлдэлд тийм ч их найдах хэрэггүй юм.

Э.Очирт
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж