“Даян дэлхийн гэгээний Монгол дахь сүлжээ”-г үүсгэн байгуулах хурал өнөөдөр Худалдаа аж үйлдвэрийн танхимд боллоо. Энэхүү гэрээнд нэгдсэнээр дэлхий нийтийн зүгээс байгаль орчин, нийгэм засаглалын бодлогын чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудтай танилцах, түүнээс үлгэр жишээ авах давуу талтай аж. Түүнчлэн бизнест тулгардаг нийтлэг бэрхшээлүүдийг туулах, тэдгээрийг оновчтой шийдэх арга барил,стратегийн талаарх шилдэг туршлагуудаас солилцох юм байна. Сонирхуулахад, өнөөдрийн байдлаар дээрх гэрээнд 120 гаруй орны 5000 гаруй компани байгууллага нэгдээд байгаа аж.
Б.Анхаа
Б.Анхаа