
Эсрэг багийн лидер Амаре Стадмайрын тоглолтыг хязгаарлаж чадсан хүн бол Кэмби.Ийнхүү гайхалтай ялалтыг байгуулж багийн удирдлага болоод хөгжөөн дэмжигчидээ баярлуулсан ахмад тоглогч Маркус Кэмбиг баг нь 2 жилийн 21 сая долларын гэрээгээр авч үлдэхийг хүсчээ.Энэ гэрээг албан ёсоор зарлаагүй байгаа ч ямартай ч хийх гэж байгаа нь тодорхой бололтой.Харин энэ үйлдэл нь бэртэлтэй байгаа төвийн тоглогчид болох Жоэл Прзубилла, Грэг Оүдэн нарыг хэрхэх гэж байгаа нь ойлгомжгүй болж ирлээ. Маркус Кэмби дээрх 2 төвийн тоглогчийн хамтаар талбайд хэрхэн гарах нь сонирхолтой байна.Аль эсвэл Оүдэн, Прзубилла нарын хэн нэг нь ирэх оны багийн бүрэлдэхүүнд багтсангүй юу?
Score studio.