
Ирак дахь “Аль-Каида” салбарын лидер гэгдэх Абу Айюб аль-Масри, ба”Исламын бүгд найрамдах улс Ирак” гэх байгууллагын толгойлогч Абу Омар аль-Багдади нарыг улстгасан тухай тус орны ерөнхий сайд Нури аль-Маликийн мэдээллээс ишлэн Reuters мэдээлжээ. Иракийн тусгай хүчний явуулсан ажиллагааны талаар өөр тодорхой мэдээлэл алга байна. Ерөнхий сайдын хэлснээр Иракийн тусгай албаныхан Салах-эд-Дин мужид тусгай ажиллагааг явуулсан ба Америкийн цэргийнхэн ДНК-ийн шинжилгээг нь хийсэн байна. Харин Америкийн талаас аль-Масри ба аль-Багдади, хоёрыг устгасан гэх баталгааг хэлээгүй байна.
Ер нь бол тэднийг устгасан талаар өмнө нь цөөнгүй мэдээлж байлаа. Хэвлэлд бичиж байснаар аль-Багдадийг 2007 онд устгасан байв. Гэвч дараа нь тэр өөрөө видео бичлэг явуулан АНУ-д хандаж байжээ. 2009 онд түүнийг барьсан гэсэн боловч бүлэглэл нь түүнийг үгүйсгэсэн билээ. Аль-Масрийг 2007 онд устгасан гэж зарласан ч бас худал болсон билээ.