
Босогчид идэвхжиж, улс төрийн байдал нь тодорхойгүй байгаа ч Америкийн цэргийг татан гаргах ажиллагаа төлөвлөсний дагуу Ирак дахь Америкийн цэргийн командлагч генерал Рэй Одиерно мэдэгджээ. Генерал Иракийн байдлын талаар Америкийн телевизээр ярьсан байна. Иракт дэвшил гарсан гэдээ олон зүйлийг хийх хэрэгтэйг генерал санууллаа. Иракийн улс төрийн саяын сонгуулийн маргаанаа цэглэн шинэ Засгийн газар байгуултал Америкийн цэргийнхэн тус орны хүчний байгууллагад туслах болно гэдгийг тэр бас хэлэв. Одоо Иракт байрлаж байгаа 95 мянган америк цэргийн бараг талыг нь хуваарийн дагуу ирэх саруудад Иракаас татна гэж генерал хэлэхдээ бидний төлөвлөгөө хүчин төгөлдөр. Түүнд онцгой тохиолдол л саад болж болох юм гэсэн байлаа. Бага зэрэг туслахад л Иракийн хүчнийхэн улс орныхоо аюулгүй байдлыг хангаж чадна гэдэгт генерэл эргэлзэхгүй байна. Генерал Иракийн хөрш Иранаас аюул занал гарч буйг хэллээ. Иракт тогтворгүй байдал үүсгэх гээд байгаа хүчинд Иран туслаж байна. Мөн саяын Иракийн сонгуульд нөлөөлөхийг оролдсон гэж генерал өгүүлжээ.