Татан буугдсан парламент хуралдав

Хуучирсан мэдээ: 2010.04.20-нд нийтлэгдсэн

Татан буугдсан парламент хуралдав

Дөрөвдүгээр сарын 19-ний өдөр Киргизийн татан буугдсан парламентын гишүүд цугларан хуралдсан байна. Парламентын байр нь тонон дээрэмдүүлж, шатаагдсан учир депутатууд нэгэн зочид буудалд хуралдав. Коммунистууд ба “Ак жол” ("Гэрэлт зам") гэх эрх баригчид тооцогдож байсан намын 30 орчим гишүүд цугларч шинэ спикерыг сонгосон байна. "Ак жол" намын Зайнидин Курмановын оронд коммунистуудын лидер Исхак Масалиевыг тэд даргаараа сонгожээ. Түр Засгийн газрыг тэд хууль ёсны гэж  үзжээ.
Энэ үеэр тус орны цагдаагийн ажилтнууд Дотоод хэргийн яамны сайдаа шаардлага тавьж байж солиулжээ. Болот Шерниязовыг огцруулж мэргэжлийн ажлаа мэддэг хүнийг тэд сайд болгохыг шаардсан байна. Түүний оронд Болот Алымбековыг томилсон нь цагдаагийн ажилтнуудын  сэтгэлд нийцжээ. Бишкекийн захын орос тосгодод болж байсан дээрэм тонуулийг зогсоохоор дөрвөн хуягтыг тийш нь илгээж, хууль хяналтынхан 50 дээрэмчинг баривчилсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж