NASA сансарт робот илгээнэ

Хуучирсан мэдээ: 2010.04.20-нд нийтлэгдсэн

NASA сансарт робот илгээнэ

Ойрын ирээдүйд Олон улсын сансрын станцад сансрын нисгэгчид, судлаачидтай хамт робот ажиллах гэнэ. Харин тэр робот нь “GM” байх юм. Тодруулбал, АНУ-ын автомашин үйлдвэрлэгч их гурвалын нэг “General Motors” корпораци болонNASA хамтран Robonaut 2 буюу R2 сансрын роботыг бүтээхээр ажилдаа орсон байна. R2 робот ирэх есдүгээр сард Discovery хөлгийн хамт сансарт анх удаа хөөрөх бөгөөд сансрын станцад ажиллаж буй хүмүүсийн ашигладаг тэдгээр багаж хэрэгслийг хүнтэй ижил төвшинд ашиглах чадвартай болгохын тулд NASA-гийн зүгээс R2 роботын гарыг яг хүнийх шиг бүтээх тал дээр анхаарч байгаа юм.
R2 роботыг одоогоор цахилгаан соронзон орчин болон таталцлын хүч багатай орчинд туршиж үзээгүй боловч ямар нэг асуудал гарахгүй гэдэгт “GM” итгэлтэй байгаа гэнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж