Эхнэрийнхээ амийг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн, саатуулагдаад байсан дэлхийн аварга Венесуэлийн боксчин Эдвин Валеро цагдаагийн газрын хорих өрөөнд амиа хорложээ. Цагдаагийн газрын офицер Уилмер Флоресийн хэлснээр 28 настай залуу тамирчин өөрийнхөө хувцсыг тайлж, торноос өлгөөд өөрийгөө боомилсон байсан гэнэ. Өнгөрөгч ням гаригт Валенсия хотын зочид буудлын өрөөнөөс Валерогийн эхнэр 24 настай Женнифер Вьерагийн цогцос олдсон бөгөөд уг хэрэгтэй холбоотойгоор цагдаа нар түүнийг саатуулаад байсан юм. Валерог амиа хорлохоор завдаж, өөрийгөө боомилсон байхыг хажуу өрөөнд хоригдож байсан хоригдол харж, цагдаагийн ажилтнуудад мэдэгдсэн байна. Тэднийг Валеро дээр ирэхэд хараахан амьсгал хураагаагүй байсан боловч цагдаагийн ажилтнууд түүний амийг аварч амжаагүй ажээ.
“The Inca” нэрээрээ алдаршсан Валеро саяхан архины эсрэг эмчилгээ хийлгэсэн бөгөөд өнгөрөгч гуравдугаар сард эхнэртэйгээ зүй бус харьцсан хэргээн шалгагдаж байсан юм. Тэрбээр цээжин тус газартаа Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавезийн хөрөг болон Венесуэлийн төрийн далбааны шивээсээрээ алдартай. Түүнийг Дэлхийн мэргэжлийн боксын зөвлөл /WBC/-өөс хийсэн бүх тулаандаа ялсан, гэхдээ бүх тохиолдолд өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулгаж авсан сүүлийн 300 жилд тохиогоогүй шилдэг тулаанч хэмээн өргөмжилжээ. Сануулахад, тэрбээр мэргэжлийн боксын рингэнд 27 удаа гарч, нэг ч удаа ялагдаагүй бөгөөд бүх тохиолдолд өрсөлдөгчөө хүнд цохилтоор нам унагаж байжээ.

С.Цэлмэг