
Өдгөөгөөс 15 жилийн өмнө 1995 оны зургадугаар сарын 24-нд Хөгжим бүжгийн коллежийн оюутан Д.Болд, Г.Мэнд-Амар нар Б.Ган-Эрдэнэ, Б.Эрдэнэбат хоёрт хамтран дуулах санал тавьснаар “Камертон” хамтлаг байгуулагдсан түүхтэй. “Камертон” хамтлаг нь рок, попын ертөнцөд 15 жилийн турш сонсогч фэнүүддээ, шинэ уран бүтээлээрээ бэлэг барьж байдаг байсан бол ээлжит нэгэн бэлгээ задлах гэж байна. Энэ жил тус хамтлагийн байгуулагдсаны 15 жилийн ой болох бөгөөд зургадугаар сарын 24-нд нүсэр тоглолт хийхээр бэлтгэл ажилдаа оржээ. Хамтлагийн гишүүд сүүлийн жилүүдэд тус тусын уран бүтээл, бизнес эрхлэх болж хамтлагийн уран бүтээлээ түр хугацаанд завсарлаад байсан. Тэгвэл “Камертон” хамтлаг эргэн ирлээ.
М.Дөл