Монголбанк сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

Монголбанк сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ

Өнөөдөр “Цахим худалдан авах ажиллагааг нэвтрүүлэх” төслийн танилцуулга 14.30 цагт Чингис зочид буудалд болно. Төслийн танилцуулгад Сангийн яамнаас гадна бүх яамдын худалдан авах ажиллагааг хариуцсан удирдлагууд оролцох ажээ.

Мөн Сангийн сайд С.Баярцогт Үндэсний Статистикийн хорооны дарга С.Мэндсайхан нар Төрийн ордоны Хэвлэлийн хурлын танхимд 13.30 цагаас Хэвлэлийн бага хурал хийхээр товлосон байна.

“Монгол Улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг уялдуулан зохион байгуулах үүрэг бүхий “Үйлдвэржүүлэх бодлогын зөвлөл”-ийн ээлжит хуралдаан болно. Хуралдаан 10.00 цагт Монгол Улсын Тэргүүн шадар сайдын өрөөнд болох ажээ.

Монголбанкнаас сар бүр зохион байгуулдаг ээлжит хэвлэлийн бага хурал өнөөдөр 11.00 цагт болно. Хэвлэлийн бага хурлаар мөнгөний бодлогын эргэн тойрон дахь мэдээллийг сэтгүүлчдэд хүргэх ба өнгөрсөн оны ажлаа дүгнэсээ танилцуулах ажээ.

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн урилгаар Канад улсын Төрийн албаны комиссын ерөнхийлөгч хатагтай Мариа Баррадос тэргүүтэй төлөөлөгчид манай улсад зочилж байна. Айлчлалын бүрэлдэхүүнд Төрийн албаны комиссын төслийн зөвлөх Кристина Уитфүт нарын албаны хүмүүс багтаж байгаа юм. Тэд энэ долоо хоногт нутаг буцах бөгөөд үүний өмнө Монголын төрийн албаны зөвлөлтэй уулзалт, ярилцлага зохион байгуулах гэж байна. Уулзалт, ярилцлага Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд 10.30 цагт эхэлнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж