“Philips” хямралаас гарч байна

Хуучирсан мэдээ: 2010.04.20-нд нийтлэгдсэн

“Philips” хямралаас гарч байна

Дэлхийн электрон барааны зах зээлд тэргүүлэгчдийн эгнээнд багтах “Philips” компани 2010 оны нэгдүгээр улиралд ашигтай ажилласан талаар мэдэгджээ. Ингэснээр Голландын “Philips” фирм хямралын үеийг ардаа орхисон гэдгийг компанийн удирдлага онцолсон байна. Тус компани 2010 оны эхний гурван сарын хугацаанд татваргүй ашгийн хэмжээ нь 320 сая еврод хүрсэн нь 2009 оны үлэмж хэмжээний алдагдалтай ажиллаж байсан үетэй харьцуулахад үнэхээр сэргэн мандаж буй үзүүлэлт ажээ. Мөн дээрх хугацаанд компанийн борлуулалт 18 хувиар нэмэгдсэн байна.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд дэлхий нийтээрээ санхүүгийн хүндрэлтэй тулгарч, санхүүгийн зах зээлийн хямрал, эдийн засгийн өсөлтийн удаашралд нэрвэгдсэн учир худалдан авагчид зардлаа хэмнэх болсноор хавтгай дэлгэцтэй зурагт гэх мэтийн өндөр үнэтэй цахилгаан барааны борлуулалт илт буурсан нь энэ төрлийн бараа үйлдвэрлэгчдэд хүнд цохилт болсон юм. Үүнтэй холбоотойгоор “Philips” хямралын үеийг даван туулахын тулд зардлаа хэмнэх бодлого баримталж, зөвхөн 2009 онд дэлхийн хэмжээнд 5000 гаруй ажилчин, албан хаагчаа ажлаас нь чөлөөлжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж