Сүүг НАӨТ-т хамруулахыг дэмжив

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

Сүүг НАӨТ-т хамруулахыг дэмжив

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар өчигдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн дотоодод үйлдвэрлэсэн улаан буудай, гурил, мах, хүнсний ногоо, жимс жимсгэнийг НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцээд олонхийн саналаар дэмжлээ.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын Р.Гочигдорж “Дотоодод боловсруулсан сүүг НӨАТ-т хамруулдаг болъё” гэсэн санал гаргасныг олонхи дэмжив. Харин УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Эрчим хүчний шугам сүлжээ байгуулахтай холбоотойгоор оруулж ирэх тоног төхөөрөмжийг НӨАТ-аас чөлөөлөх санал гаргасан ч түүгээр санал хураалгах боломжгүй гэж үзсэн юм. Учир нь Засгийн газар ноос, ноолуур болон эрчим хүчний шугам сүлжээ байгуулахад шаардагдах тоног төхөөрөмжийг НӨАТ-аас чөлөөлөх тухай асуудлыг дараа тусад нь оруулж ирэхээр төлөвлөж байгаа аж.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж