Хэн нь хамгийн ядуу Нобелийн шагналтай вэ?

Хуучирсан мэдээ: 2010.04.20-нд нийтлэгдсэн

Хэн нь хамгийн ядуу Нобелийн шагналтай вэ?

1901 онд Нобелийн шагналыг анх хүртээсэн юм. Анхны эзэн Анри Дюнан шагнал авах үед өвчин зовлонд нэрвэгдэн, идэх хоолгүйгээсээ Швейцарийн Хейден хотын ядуусын асрамжийн газар байжээ.
Нобелийн анхны шагналтан 1882 онд Женев хотын чинээлэгдүү айлд төржээ. Сэргэлэн хүүхэд байсан гэж тэр үеийнхэн нь Дюнаны тухай ярьдаг байсан гэлцэнэ. Дюнан 25 нас хүрээд ажил хэрэгч хүн болохоор шийдэн Францын колони байсан  Алжирт жижиг газар түрээслэн авсан байна. Хэдэн жилийн дараа түүний жижиг ферм нь нэг сая франкийн хөрөнгөтэй хувь нийлүүлсэн том аж ахуй болсон байлаа.
Гэтэл түүний эзэн бизнесийн ажил хөөцөлдөж яваад 1859 онд Хойд Италийн Сольфериногийн дэргэдэх тулалдааны амьд гэрч болсон байна. Тийм их цус урсгасан байдлааныг Бородино ба Ватерлогийн тулалдаанаас хойш Европ хараагүй юм. Хэдэн арван шархадсан хүмүүс тосгоны байшингуудаар дүүрч тэдний хувь заяаны төлөө санаа тавих хүнгүй хаягдсан байлаа. Тэдгээр хүмүүсд эм тариа аль аль нь байгаагүй. Тэр их гамшиг, аюулыг харснаа тэрээр  “Сольфериногийн тухай дурсамж” гэх номондоо бичиж, 1962 онд хэвлүүлжээ.  Номынхоо хуудсан дээр тэр дайнд хохирогчдод хэрхэн туслах санаагаа илэрхийлсэн ба эцэст нь Улаан загалмай нэртэй олон улсын байгууллага байгуулах санал гаргасан байна. Хүмүүнлэгийн үйлст татагдсан түүний бизнес орхигдон компани нь удалгүй дампуурсан байна. Арван жилийн турш ядууран тэнэж яваад тэр Швейцарийн Хейден хотноо амьдрах болов.
Асрамжийн газар байхад нь  нэгэн сэтгүүлч Дюнаны тухай бичиж, дэлхийн олон сонин хэвлэлд түүний тухай материалыг тараасан гэдэг. Энэ үед нийгэм дахиад түүнийг санаж эхлэв. Энгийн хүмүүс түүнд хоол хүнс, гутал хувцас ирүүлж , дэлхийн олон орны Улаан загалмайн нийгэмлэг түүнийг хүндэт гишүүнээрээ сонголоо. Ингээд 1901 онд түүнд Нобелийн анхны шагнал ирсэн байна. Тэрээр Хейданы асрамжийн газраа орхихыг хүсээгүй бөгөөд гэрээслэлдээ шагналын мөнгөө буяны үйлст, түүнээс нэг хэсгийг Хейдены асрамжийн газарт өгч буйгаа бичсэн байв. Өөрөө хоосон чигээрээ нас баржээ. Нобелийн анхны шагналтан, агуу их гуманист  өөрийгөө даруухан ёслолгүйгээр оршуулаарай гэж захисан байлаа.

Хаана хамгийн залуу хөгшид амьдардаг вэ?

Бирмийн эрэг орчимд байрлах Андаманы тэнгисийн Мьей ольтригийн арлуудад амьдрагч нар “залуу байх” нууцыг эзэмшсэн хүмүүс гэнэ. Учир нь тэнд хүн төрөхөд шууд 60 нас өгөөд өнгөрсөн жил бүрийг хасч явдаг ажээ. Хэрэв бирм хүн тогтмол “залуужсаар” 60 жилийг өнгөрөөд 0 настай болоход дахиад түүнд 10 жилийг нэмж өгнө. “Хар нялхаараа” ертөнцийн мөнх бусыг үзүүлэх хүртэл түүнд 10 жил нэмэгдсээр л байдаг ажээ. Тиймээс энд хөгшин гэж хэлэхээсээ хүнийг хоёр дахин эсвэл тав дахин төрсөн гэх мэтээр хэлдэг гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж