
МУГТ Т.Үйтүмэнгийн амьдралыг боксгүйгээр төсөөлөхийн аргагүй. Гэрт нь ороход боксын бэлтгэлийн өрөө юм уу л гэж андуурахаар аж. Бүр хэрэглэдэг флаш нь хүртэл боксын бээлийний хэлбэртэй гэнэ шүү. “Таны флаш хүртэл боксын хэлбэртэй байх даа яахав дээ” хэмээн нэгэн сэтгүүлч шоолон асуухад гавьяат маань “За юун сүртэй юм. Манай боксын холбоо л өгсөн юм. Ер нь миний бүхий л зүйл бокстой холбоотой” гэж хээв нэг хариулжээ.
Б.Анхаа