
Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Баясгалан ээж болоогүй байхдаа “Би хүү төрүүлж заавал бөх болгоно. Монгол эр хүн зүлэг ногоон дэвжээндээ хүчээ үзээд явахад хийморь сэргэдэг шүү дээ” гэж нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьджээ. Үнэхээр ч энэ мөрөөдөлдөө хүрэх гэж кёкүшюзан Д.Батбаяртай ханилж хүү төрүүлсэн гэсэн байх гэсэн таамаг дэвшүүлэх хүн олон байгаа. Нэгэн үе арлын Японд мэхний их дэлгүүр хэмээн хүндлэгдэж ирсэн Кёкүшюзан Д.Батбаярын хүү Б.Элбэгбаяр аавынхаа шийрийг хатааж, ээжийнхээ мөрөөдлийг биелүүлж магнайг нь тэнийлгэх биз.
Б.Цолмон