
Жагсаалтын хоёрдугаарт “Nintendo DS” дээр гарсан“Pokemon SoulSilver” 1,02 сая хувь борлогдсоноор бичигджээ.. Харин“Pokemon HeartGold” нь 761,2 мянган хувь борлогдож, тавдугаарт жагсчээ.
Жагсаалтын гуравдугаар байртPlayStation-3 дээр гарсан “Final Fantasy XIII” оржээ.Тус тоглоомын борлуулалт 828,2 мянган хувь хүрсэн болXbox-360 дээр гарсан хувилбар ньердөө 493,9 мянган хувь зарагдаж, зургадугаар байрт бичигджээ.Харин дөрөвдүгээр байртXbox-360 дээр гарсан “Battlefield Bad: Company 2” 825,5 мянган хувиар оржээ.
Гуравдугаар сарын жагсаалтын топ аравт дээрхээс гадна “New Super Mario Bros.” -Wii (долдугаар байр, 457,4 мянган хувь),PlayStation-3 дээргарсан “Battlefield: Bad Company 2” (наймдугаар байр, 451,2 мянган хувь), “Wii Fit Plus” (ёсдүгээр байр, 429,6 мянган хувь) мөн“MLB 10: The Show” PlayStation 3 дээрх бейсболын тоглоом (349,2 мянган хувь) багтсан байна.
Харин Америктборлуулалтаараа тэргүүлж байгаа тоглоомын консолоор Nintendo DS шалгарчээ.700,8 мянган хувь борлогдсон Nintendo DS-ийн араас хоёрдугаар байрт Wii(557,5 мянган хувь)бичигдсэнболгуравдугаар байрт Xbox-360 (338,4 мянган хувь) дөрөвдүгээртPlaystation-3(313,9 мянган хувь) жагсчээ.
Б.Өлзий