БНСУ-ын Данжин хотноо энэ сарын 7-11-ний өдрүүдэд болсон Ази тивийн олс таталтын аварга шалгаруулах VII тэмцээнд амжилттай оролцсон Монголын олс таталтын эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн тамирчдыг өнөөдөр Биеийн тамир, спортын газрын дарга Ч.Наранбаатар 11.30 цагаас хүлээн авч, уулзан баяр хүргэлээ. Ази тивийн 14 орны тамирчид оролцсон тус тэмцээнд өндөр амжилт гаргаж, эмэгтэйчүүдийн 500 кг-ийн ангилалд мөнгөн медаль, мөн үнэмлэхүй жинд хүрэл медаль хүртсэн эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн тамирчдын амжилтыг өндрөөр үргэлж, баяр хүргэхийн зэрэгцээ цаашдын спортын замналд нь амжилт хүсчээ.
Тэрбээр мөн энэ үеэр Ванкуверийн X паралимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцсон цанын спортын залуу тамирчин Э.Зориг, Н.Сүхбаатар нарыг хүлээн авч, уулзсан байна.