Иракийн нийслэл Багдад хотод өнөөдөр дахин алан хядлага гарч зэргэлдээ байршилтай 3 байшинг дэлбэлснээс болж одоогоор 34 хүн амь үрэгдэж 70 гаруй хүн шархадсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр бол амиа алдагсдын тоо өсөх бололтой. Гурван ч бөмбөг дэлбэлсний нэг нь Иракийн нийслэлийн төвд байрлалтай Соёлын яамны барйны хажууд тэсэрчээ. Энэхүү дэлбэрэлтээс хоёр хоногийн өмнө амиа золиослогчдийн тэсэлсэн бөмбөгийн улмаас 40 хүн амь үрэгдсэн билээ. Сүүлийн үед Иракт байдал улам хурцадсаар байгаа юм.