
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүд энэ оны арваннэгдүгээр сарын 23-нд Монгол Улсын Засгийн газар хүний эрхийг хангах, хамгаалах талаар олон улсын болон иргэдийнхээ өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа хэрхэн хэрэгжүүлж байгааг дүгнэн хэлэлцэхэд энэхүү илтгэл чухал нөлөө үзүүлэх юм. Төрийн бус байгууллагуудаас гадна Засгийн газар хүний эрхийг хэрхэн хангаж байгаа талаараа Үндэсний илтгэлийг, Хүний эрхийн үндэсний комисс өөрсдийн илтгэлийг явуулах бөгөөд эдгээр илтгэлийг ижил төвшинд хүлээн авах аж. Төрийн бус байгууллагуудын илтгэл "Монгол улс дахь Хүний эрхийн хэрэгжилт" Монгол улсын ТББ-дын Форумын нэгдсэн илтгэл, "Долдугаар сарын 1 ба хүний эрхийн зөрчил", "Сонгох, сонгогдох эрх"-ийн хэрэгжилт, Монгол улс дахь хүн худалдаалах гэмт хэргийн талаарх тайлан, "Монголын шилжин суурьшигсдын эрх" -ийн төлөв байдал
-Монголын цөөнхийн тайлан, Байгаль орчин-уул уурхай – хүний эрхийн төлөв байдал, "Монгол улс дахь Хүнсний эрхийн хэрэгжилт" төлөв байдал гэсэн үндсэн найман илтгэлээс бүтжээ. Дээр дурдсан сэдвээр хүний эрх хэрхэн зөрчигдөж байгааг илтгэлүүдэд тусгагджээ.
Харин Засгийн газар Үндсэн илтгэлдээ хүний эрхийн хэрэгжилтийг хэрхэн дүгнэх нь тодорхойгүй хэвээр байна.
Л.ХАЛИУ