Спортын сэтгүүлчид шилдэг тамирчдыг шинжиж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.04.19-нд нийтлэгдсэн

Спортын сэтгүүлчид шилдэг тамирчдыг шинжиж эхэллээ

Монголын үндэсний олимпийн хороо , Монголын спортын сэтгүүлчдийн холбоо хамтран олон ажил явуулдаг.  Түүний нэг нь оны шилдэг тамирчин шалгаруулах ”Бөртэ чоно” шагналын шилдгүүдийг шалгаруулдаг явдал билээ .

2010 он гарсаар ихэнх спортын төрлийн улсын аварга шалгаруулах тэмцээн болоод байгаа билээ. Эндээс шалгарсан улсын аваргууд оны төгсгөлд болох дэлхийн аваргын тэмцээн болон Азийн наадамд хэрхэн өрсөлдөж , шагналын тавцанд гарснаас үүдэн энэ жилийн шилдэг тамирчид  тодрох болно .

Уяач хүн хурдан хүлэг морио шинждэг шиг спортын “акул “ сэтгүүлчид аль хэзээний тамирчдаа шинжиж эхлээд байна . Саяхан болж өнгөрсөн бокс болон жүдо бөхийн УАШТ –нд дээгүүр өрсөлдсөн тамирчдаас лавтай Бөртэ Чонын эзэд тодроно гэж байна . Тухайлбал , боксоос гавьяат тамирчин Төгсцогт  энэ жил юм дуулгана гэж байгаа бол жүдогоос олимпийн аварга Н. Түвшинбаяр өнгөтэй байгааг спортын сэтгүүлчид өөр зуураа хүүрнэн ярьж байгаа аж . Зарим нь бүр бооцоо тавиад эхэлсэн сурагтай.

Score studio

Ирээдүйн сумочид ямар байх вэ?

Манайд сумо бөхийн хөгжил урагштай явсаар … Ялангуяа өсвөр үеийнхний тэмцээн жилдээ нэг биш болдог . Энэ тэмцээнд хүүхдүүд оролцох сонирхол ихтэй байдгийн учир нь Д. Давгадорж , М . Даваажаргал нар шиг сумогийн их аварга болох хүсэл тэмүүллийг тээж явдгийнх юм. Харин хүүхдийн энэ цайлган хүсэл мөрөөдлийг  сөргөөр ашиглах эцэг, эх байна гэвэл та итгэх үү. Хүүхдээ сайн сумоч болгох хүсэлдээ хэт харалганаар хандаж , бүдүүн л байвал мундаг бөх болно гэж ойлгосноос зориудаар таргалуулж жинг нь нэмэгдүүлж байна. Харин анагаах ухаанд үүнийг хэт таргалалт гэж үздэг бөгөөд өвчний эхлэл болдгийг нь тогтоосон билээ . Тэгвэл өнөөдөр их сумод сайн барилдаж байга манай бөхчүүд хүүхэд ахуйдаа ердийн жинтэй , шөрмөслөг хүүхдүүд байсныг бид сайн мэднэ . Их аварга Д . Дагвадорж 17 насандаа Японыг зорихдоо 80-аад кг жинтэй байсан . Харин их аварга М.Даваажаргал 16 настайдаа мэргэжлийн сумод элсэхдээ 60 хэдхэн кг жинтэй байжээ. Ингэхээр бөх болох хүнд авьяас , хөдөлмөр хэрэгтэй болохоос бүдүүн байх , жин ихтэй байх нөлөөлөхгүй. Яахав , жин ихтэтом биетэй хүүхэд өөрөөсөө жижиг биетэй хүүхдийг түлхээд унагаах магадлал өндөр.  Гэхдээ том болоод хэн бие муутай байж болох вэ гэдэг магадлал эсрэгээр байна.

Score studio


Спортын  алдартнууд анх удаа лекц уншихаар боллоо

 
Монгол Улсын нэр алдрыг дэлхийн тавцанд өргөж яваа олимпийн аварга Э.Бадар-Ууган, дэлхийн аварга Х.Цагаанбаатар, дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Б.Наранбаатар нар яг жилийн өмнө хамтран “Амжилтын төлөө хамтдаа” төрийн бус байгууллага байгуулсан билээ. Цаг наргүй үргэлжилдэг бэлтгэл сургуулилт, тэмцээн, уралдааныхаа хажуугаар бусад тамирчдынхаа ур чадвар, амьдралын баталгаа, хөрөнгө санхүүгийн асуудлаас эхлээд нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх чиглэлд сэтгэл гаргаж яваа гурван гавьяатын санаачилсан байгууллага тун удахгүй нэг нас хүрэх юм. Сонирхуулахад, нэг жилийнхээ ойн босгон дээр тэд “Амжилтын төлөө хамтдаа” спортын лекц, чөлөөт уулзалтыг зохион байгуулахаар болсон байна. Олимп, дэлхийн аваргууд лекцийн үеэр хэрхэн амжилтад хүрсэн тухайгаа болон хүн бүхнийг эх оронч сэтгэлтэй, хүссэн, зорьсон бүхэндээ амжилт гаргаж байхыг уриалсан сонирхолтой илтгэл тавих гэнэ.

Тив, дэлхийд нэр алдраа дуурсгасан дэлхийн шилдэг тамирчид өнгөрсөн гуравдугаар сард гаргасан “Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх тухай” Ерөнхийлөгчийн зарлигийг дэмжиж байгаа бөгөөд энэ хүрээнд “Амжилтын төлөө хамтдаа” сарын аян зохион байгуулахаар төлөвлөсний нэг нь энэ сарын 25-нд Дархан-Уул аймагт зохион байгуулах спортын лекц юм.

Дархан-Уул аймгийн Ардчилсан залуучуудын холбоо, БТСГ, Дархан-Уул аймгийн БТСГ, “Боловсрол суваг”, TV5 телевиз гээд олон байгууллага алдартай тамирчдын лекцийг дэмжин, хамтран ажиллахаар болсон байна.

Ямартай ч залуусын хот гэгддэг Дарханыхан энэ өдөр  олимп, дэлхийн аваргуудтай сагсан бөмбөгөөр өрсөлдөж, спортоор амьсгалсан нэг өдрийг өнгөрүүлэх нь ээ. Харин үүний дараа буюу ирэх тавдугаар сарын эхээр олимп, дэлхийн аваргууд нийслэлийн залууст зориулж, энэхүү лекцээ уншихаар төлөвлөжээ.

Б.Энх

 .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж