Их Британийн Либерал-ардчилсан намын дарга Ник Клег 1945 оноос хойших намын хамгийн алдартай лидер боллоо. Судалгааны YouGov албанаас The Sunday Times сонины захиалгаар явуулсан асуулгаар намын даргын чансаа 72 хувьд хүрчээ. Санал асуулгад оролцогчдын 81 хувь нь түүнийг дэмжсэн бол үл дэмжигч есөн хувь болж байжээ. Мөн ийм системээр тоологдсон консерваторуудын лидер Дэвид Кэмероны хувь 19 байгаа бол ерөнхий сайд бөгөөд лейбористуудын лидер Гордон Брауных -18 хувьтай байжээ.
The Sunday Times сонин тэмдэглэснээр 1945 онд 83 хувийн үзүүлэлттэй байсан Уинстон Черчиллийн чансаанд Клегг ойртож явна. Өнгөрсөн 15-ны өдрийн халз маргаанаар Клеггийн чансаа суга өссөн байна. Асуулт асуусан хүмүүсийн 70 хувь нь түүний яриаг сэтгэгдэл төрүүлэхээр байлаа гэсэн байна. Камерон, Браун хоёр 10 ба 12 хувийн дэмжлэгийг тус тус авчээ.
Британичууд Клеггийг нүдэнд дулаахан, шударга, хүчтэй хүн байна гэж дүгнэсэн гэнэ. Лидерийнх нь хамт намынх нь ч нэр хүнд өсч байна. Либерал-ардчилагчдыг британичуудын 29 хувь нь дэмжихэд бэлэн гэлээ. Өөр 33 хувь нь өмнө энэ намын төлөө санал өгч байгаагүй гэхдээ энэ талаар бодно гэж хэлсэн гэнэ. Сонгуулийн кампаниар консерваторуудыг сонгогчдын 33 хувь дэмжиж байгаа бол лейбористуудын төлөө 30 хувь нь санал өгөх гэнэ. Их Британийн сонгууль тавдугаар сарын 6-нд болох ба тэр болтол дахин хоёр ч удаа телевизийн халз маргаан яюагдах юм.