Киргизийн түр Засгийн газар олон улсын хамтын нийгэмлэгт хандан Курманбек Бакиевын хүрээнийхний гадаадад гарсан мөнгийг олоход туслахыг гуйлаа. Энэ тухай түр Засгийн газрын дэд тэргүүн Темир Сариев мэдэгдсэн байна. Засгийн эрх солигдсон үймээний үеэр зургаан арилжааны банкаар дамжуулан 200 сая орчим ам.долларыг тэд зөөсөн гэж Сариев хэлжээ. Бакиевын хяналтад байдаг хүмүүс тэр хөрөнгийг улс оронд тогтворгүй байдал үүсгэх террор хийхэд зарцуулж магадгүй гэсэн байна. Тэр мөнгө АНУ-ын нэгэн банкинд орсон гэж түр Засгийн газар хэлж баталж байгаа юм байна. Энэ асуудлаар Сариев АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Өмнөд ба Төв Азийн асуудал хариуцсан зөвлөх Роберт Блейктай уулзахдаа ярилцаж байсан ажээ.
Энэ үеэр түр Засгийн газрын өөр нэг орлогч дарга Омурбек Текебаев Киргизийн шинэ Үндсэн хуулийн бүх нийтийн санал асуулгад бэлтгэж байгаа тухай ярьсан байна. Энэ санал асуулгаар Роза Отунбаеваг өрсөлдөгчгүйгээр ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилох асуудлыг хэлэлцүүлэх юм. Бүх нийтийн санал асуулгыг ирэх долдугаар сард явуулах ба парламент мөн ерөнхийлөгчийн сонгуулийг ирэх арван сард явуулахаар төлөвлөсөн гэж тэр сонсголоо.
Түр Засгийн газар дөрөвдүгээр сарын 15-нд Курманбек Бакиев албан ташаалаасаа огцорч гадаадад гарсан гэж зарласан билээ. Харин Бакиевын дүү Ахмед үүнийг үгүйсгэсэн юм. Одоо Курманбек Бакиев хаана байгаа нь тодорхойгүй. Дөрөвдүгээр сарын 18-нд тэр Дубайд очсон гэх яриа ч байгаа.