Хуучирсан мэдээ: 2010.04.19-нд нийтлэгдсэн

Дөрөвдүгээр сарын 19

Дөрөвдүгээр сарын 19-ний баяр

Венесуэла тусгаар тогтнолоо зарласан үндэсний баяраа тэмдэглэж байна. XVI зуунаас Венесуэла Испанийн колонийн орон байгаад 1777 оноос өөрийн захирагчтай (генерал-ахмад) тусгай колони болсон байжээ. XIX зууны сүүлчээс тэр колони өөрийн хотуудын зөвлөлийг сонгодог болсон ба тэр үеэс Испаниас тусгаарлах санаа төрсөн байна. 1810 онд Наполеоны арми Испанийг эзлэн  VII Фердинад хааныг олзолсны дараа тэр тохиолдол нь ирсэн байна.

Өдрийн ишлэл

“Маргааш өдөр бүгд төв талбайд!”

(Испанийн генерал-ахмадыг 1810 оны дөрөвдүгээр сарын 19-нд зайлуулахын урьд өдөр Каракасийн нууц байгууллагынханд өгсөн тушаалаас)
Генерал-ахмадыг Каракас хотын захиргаанд авчран түүнд венесуэлчуудын хунд хааныг орлох боллоо гэж дуулгав. Захирагч “талбайд гарч ард түмнээс асууя” гэсэн байна. Талбайн олон түүнд “үгүй” гэсэн хариултыг өгсөн учир Испанийн хаанын захирагчийг АНУ-д очих гэж байсан хөлөг онгоцонд суулган явуулжээ. VII Фердинад хаан олзноос чөлөөлөгдсөний дараа  түүний сонсоогүй хүмүүс Венесуэлийг түүний нэрийн өмнөөс удирдаж байлаа.

“Арслан ба зааны эх орон” гэгдэх Свазилендын III Мсавти  вангийн төрсөн өдөр. Жил бүр онгон охидоос нэгийг эхнэрээр шилж авдаг энэ вангийн Свазиленд улс ХДХВ/ДОХ-ын халдвараар дэлхийд тэргүүлдэг ажээ.

Израилийн тусгаар тогтнолын төлөө амиа алдагсдыг дурсах өдөр (Йом а-Зикарон).  Жилийн энэ өдөр тусгаар тогтнолын төлөө 1860 оноос хойш амиа алдагсдын жагсаалтыг шинэчлэн дууддаг. Тусгаар тогтнолын баярын өмнөх өдөр энэ арга хэмжээ явагдана.
Еврейн хуанлигаар 5708 оны ияра сарын 5 буюу 1948 оны тавдугаар сарын 14-нд Израилийн тусгаар тогтнолыг зарласан байна. Шинэ улс төрснөөс хэдэн цагийн дараа Арабын долоон орон дайн зарлалгүйгээр Израильд довтолсон байна. Энэ дайн эхлэхээс өмнө арабчуудын довтолгоонд Гуш-Эцион гэсэн еврейн суурин өртсөн байв. Тэр сууринд анхны довтолгоогоо арабууд 1947 оны арванхоёрдугаар сарын 11-нд хийгээд түүнийг бүслэн хаасан байв. 1948 оны тавдугаар сарын 4-нд нутгийн арабууд арабын цэргийн хамт дахин уг тосгонд халдсан ба тэдний довтолгоог няцаах үеэр 12 еврей алагдаж, 30 хүн шархадсан байлаа. Гуш-Эционы суурингуудаас Эцион тосгоныг арабууд эхлэн эзлээд 129 хамгаалагчыг хөнөөсний 27 нь эмэгтэйчүүд байжээ. Үлдсэн гурван тосгон бууж өгөх тушаал авсан ба тэдний хамгаалалтыг хийх үеэр 238 еврей амиа алджээ. Нутгийн арабууд тосгодыг бууж өгсний дараа олон хүнийг харигслан хядаж 320 хүнийг олзлон Иорданд авчирсан байв.
Тэд Израилийн тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн анхны хохирогчид нь юм. Дурсгалын өдрийн өмнөх орой  ба тэр өдрийнх нь өглөөний 11 цагт гашуудлын дуут дохио дуугарган Израиль даяар хүмүүс ба машин хоёр минутын турш зогсон толгой гудайлгаж гашууддаг. Оршуулгын газрууд ба дайн тулааны талбар дахь хөшөө дурсгалд гашуудлын цуглаан болно. Сүүлийн үед энэ өдөр террористуудын гарт үрэгдэгсдийг бас дурсах болжээ. Тусгаар тогтнолын өдрийг 5 иярад ойр мягмар эсвэл лхагва, пүрэв гаригийн аль нэгэнд тэмдэглэдэг.

Үйл явдал


1563 он.
Иван Федоров Орост анхны номыг хэвлэж эхлэв. “Апостол” гэсэн нэртэй уг ном нь эртний орос лам нарын сурах бичиг болсон юм. Манай өнөөгийн цаг үед хүрч ирсэн ном дөнгөж тавин ширхэг байдаг ба ном нь 534 хуудастай,  XVIII зуун хүртэл энэ ном хэвлэлийн үйлдвэрийн үлгэр жишээгээр тооцогдож иржээ.

1907 он. Францын алдарт физикч Пьер Кюри амиа алджээ. Бороотой өдөр гудамж хөндлөн гарахдаа халтирч унахад түүний толгой нь хажуугаар өнгөрч байсан морин тэрэгний дугайнд дайруулжээ. Пьер 1903 онд цацраг идэвхт бодисыг нээсний төлөө эхнэр Мария Склодовская-Кюрийн хамт Нобелийн шагналтан болж байв. Эхнэр нь түүний судалгааг үргэлжлүүлсэн ба 1911 онд дахин Нобелийн шагнал хүртсэн байна. Гэхдээ сүүлийн удаагийнх нь химийн салбарын шагнал байлаа.

2005 он. Ромын хамба ламаар Йозеф Ратцингер сонгогдлоо. Тэрээр уламжлалт үзэлтэн талийгаач хамба II Иноанн Павелын найз байсан гэж тооцогддог. Тэрээр XIV Бенедикт нэрийг авлаа. Энэ сонголт католик шашны түүхэнд хамгийн түргэнд тооцогддог.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж