Робот-хулганын хавх бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.19-нд нийтлэгдсэн

Робот-хулганын хавх бүтээжээ

Өнгөлсөн хөнгөн цагаан гадаргуутай, 2.5 кг жинтэй “зэвсэглэх, илрүүлэх, галлах” гэсэн таних тэмдэг бүхий анивчдаг гэрэлтэй шинэ төрлийн робот-хулганын хавхыг 21-р зууны шилдэг хулганын ангууч хэмээн нэрлэжээ. Televation.com технологийн мэдээллийн сайтны эрхлэгч Жейк Истон уг робот-хавхыг бүтээсэн бөгөөд амар хялбар, мөн шинэлэг байдлаар хулгана барих арга сэдэхийг хичээсэн хэмээн ярьжээ.Магадгүй хуучин загварын хулганын хавх нь хэрэглэхэд энгийн, практик дээр нотлогдсон зүйл боловч шинэ робот-хавх нь илүү сонирхолтой, хэрхэн хулгана барьж байгаа нь сонирхолтой, зугаатай гэнэ.
Робот-хавх нь хийн шахуургын болон цахилгаан мэдрэгчийнхээ тусламжтайгаар хулганыг асар богино хугацаанд илрүүлж, хормын дотор байгаа устгах ажээ. Хэмжээний хувьд энэ нь 30,5х15х6 см хэмжээтэй юм байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж