
FIFA-гийн 19 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зургадугаар сарын 11-нд эхлэх бөгөөд Испанийн шигшээ баг тав хоногийн дараа буюу 16-нд нээлтийн тоглолтоо Швейцарийн багийн эсрэг хийх юм. Тиймээс Торрест хагалгааны дараах гам барих хугацаа дууссаны дараа дэлхийн аваргын эхний тоглолт хүртэл хоёр долоо хоногийн хугацаатай боломж олдож байна. Харин шигшээ багийн дасгалжуулагчид зургадугаар сарын 1 гэхэд 23 хүний бүрэлдэхүүнтэй шигшээ багийн тамирчдаа эцсийн байдлаар нэрлэх учиртай юм.
Сонирхуулахад, Европын аварга испаничууд ДАШТ-ий өмнө тавдугаар сарын 29-нд Австрид Саудын Арабын багтай, зургадугаар сарын 3-нд Өмнөд Солонгосын багтай, улмаар зургадугаар сарын 8-нд Испанийн Мурсия хотноо Польшийн шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийнэ.
С.Цэлмэг