МАХН-ын Онц их хурлыг зарлалаа

Хуучирсан мэдээ: 2011.01.26-нд нийтлэгдсэн

МАХН-ын Онц их хурлыг зарлалаа

Нэрээ сольж МАН болсон намд орохгүй хэмээн хоёр сар гаруй МАХН-ын буурийг сахисан гишүүд Онц их хурлаа маргааш өглөө эхлүүлэх тов зарлалаа. Тодорхой нөхцөл шалтгааны улмаас хурлын тов, хийх газраа нууцалж байсан МАХН-ынхан АСА циркийн байранд өглөө 09.00 цагаас хуралдахаар болжээ. УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр, МАХН-ын түр штабын зохицуулагч Н.Удвал, Ю.Атар, С.Молор-Эрдэнэ нар Онц их хуралд илтгэл тавихаар болжээ.
                        
Мөн Онц их хурлаас МАХН-ын дарга, дэд дарга, удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох юм байна.

                        Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж