
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо үдээс хойш хуралдаж, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцжээ. Хэлэлцүүлгийн эцэст УИХ-ын гишүүн Н.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг гаргаж, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд өөрчлөлт оруулах тухай гишүүдийн саналыг нэгтгэн ирэх долоо хоногт эхний хэлэлцүүлэгт оруулахаар болсон байна.
Б.ЗАЯА