
Харин 17.3 инчийн Satellite L670 болон 15.6 инчийн L650 нь Intel Core i3, i5 эсвэл хамгийн сүүлийн үеийн AMD процессортой байж болох ба 512MB график карт, 500GB хүртэлх багтаамжтай хатуу диск мөн 4GB RAM-тай юм байна. Дээр нь, 802.11n Wi-Fi, хоёр USB оролт, eSATA холболто, HDMI гаралттай бөгөөд LED арын гэрэл бүхийн дэлгэцтэй ажээ.
Түүнчлэн дунджаар 540 ам.долларын үнээр худалдаалагдах 15.6 инчийн Satellite C650 нь Intel Core i3, Intel Pentium эсвэл AMD процессорын сонголттой, 500GB HDD, 4GB RAM болон DVD бичигчтэй бөгөөд 802.11n Wi-Fi, хоёр USB оролт, мөн олон төрлийн медиа карт уншигчтай юм.
Дээр танилцуулсан бүх лэптопууд нь өмнөх Satellite серийн зөөврийн компьютеруудтай харьцуулахад илүү нимгэн болсон бөгөөд бүгд Windows 7 Home Premium үйлдлийн системтэй, ирэх зургадугаар сарын сүүлчээс эхлэн худалдаалагдаж эхлэх ажээ.
С.Цэлмэг